Sunday, January 20, 2008

Мэндчилгээ

Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгал гурван нас хүрч, хөл болоод хэлд орж ардчилсан үзэл санааны гал ард иргэдийн оюунд хүсэмж хүлээлтийн байдалтай ноцож ахуй үед Монголын Ардчилсан Холбооны хүчин чармайлтын үр дүн ХБНГУ-ын Кондрад Аденаурын Сангийн гүн дэмжлэгтэйгээр УТБА мэндэлж үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Хан-уулын модот арван тавантаа ногоорч Хатан туулын гол арвантавантаа баринтаглажээ.Энэхүү арван таван жилд улс орны маань өнгө царай, нийгэм, эдийн засаг хиёнээн их өөрчлөгдсөний хирээр хүмүүний оюун санааны өөрчлөлт, А.З.Ү-ийн үнэлэмж хэрхэн дээшилсэн нь УТБА-ийн,соён гэгээрүүлэх үйл ажиллагаатай шууд холбоотой гэж болно.Учир нь сурагчийн ширээ,суурь малчны хот айлаас авахуулаад сум аймаг төв болон орон нутгийн хурал захиргааны байгууллага ,хууль гишүүнийн ажилтнуудад хүртэл ардчиллын үзэл санааны үр хөврөлийг суулгах ,нийгэмшүүлэх үйлсэд УТБА түүний салбаруудын оруулсан хувь нэмэр жинтэй байр суурь эзэлж ирсэнийг өнөөдөр дурсахад таатай байна.УТБА-ийн 15 жилийн ойг тохиолдуулан академийн үе үеийн удирдлага ,төвийн болон салбарын хамт олон,өлгийдөж авахаасаа эхлээд өнөөг хүртэл байнга дэмжиж хамтран ажиллаж ирсэн Конрад Аденаурын сангийн хамт олонд баярын мэнд дэвшүүлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье .Хөвсгөл аймгийн ЗБТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ч.Бямбадорж

No comments: