Tuesday, December 25, 2007
Тува хүүхдүүд хил зөрчжээ.
Увс аймгийн нутаг дэвсгэр дэхь хилийн 99-р тэмдэгт орчимоор энэ сарын 8-нд хүүхдүүд хэл зөрчсөн байна.Тэднийг үүрэгдэх хилийн заставын Мэргэн булаг нэртэй хилийн харуулынх нь илрүүлж, улсын хилийн шугамаас 800 орчим метр зай хүртэл дотогш нэвтрүүлсэний эцэст дэд түрүүч М.Бүрэнжаргал,байлдагч Г.Ганзориг нар сааьуулсан аж. ОХУ-ын талаас хил зөрчсөн Сайын маадар Байлак, Адарович нарын 12-16 насны тэдгээр 4 тува хүүхэд мэдүүлэхдээ Тарвага агнахаар хавх тавиад явсан гэж хэлсэн байна. Гэвч тэднийг санаатайгаар хил зөрчсөн гэж үзсэн бөгөөд тэднийг биедээ авч явсан эд зүйлсийн хамт 2 талын хилийн уулзалтаар хүлээлгэн өгчээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment